МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Sony Hall” танхимд Мексикийн Эди Валенсиа Меркадогийн эсрэг мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийж, ялалт байгууллаа.
Тулаан найман үеийн турш үргэлжилж, Э.Цэндбаатар бүрэн илүүрхсэн юм. Улмаар шүүгчдийн саналаар манай тамирчин ялалт байгууллаа. Ингэснээр Э.Цэндбаатар "Broadway Boxing" холбооны 59 кг жингийн аваргын бүсийг хүртэж, мэргэжлийн боксын замналдаа “6-0” гэсэн амжилттай, ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна.
Түүний менежер Макс Алперович тулааны өмнө “Э.Цэндбаатар ямар ч түвшний өрсөлдөгчтэй тулалдахад бэлэн. Дэлхийн аваргын бүсний хойноос явна” гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: iToim.mn Б.Сугар