Пара жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж Монголын пара жүдогийн холбооноос 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос 2 алтан медаль хүртлээ.
МПЖХ-ыны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нарын удирдлага дор хүч, ур чадвараа сорьсон баг тамирчдаас эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн байна.