Тодруулбал, Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг энэ сарын 6, 7-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотноо анх удаа болж байгаа энэхүү шоу тоглолтод Камила Валиева, Елизавета Туктамышева, Аделия Петросян, Софья Акатьева, Евгений Семененко, Дмитрий Алиев, Марк Кондратюк, Петр Гуменник зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид, Анастасия Мишина & Александр Галлямов, Евгения Тарасова & Владимир Морозов, Алёксандра Бойкова & Дмитрий Козловский, Викторя Синицына & Никита Кацалапов зэрэг хос нийлсэн 17 шилдэг уран гулгагч Монголын үзэгчдэд зориулсан шилдэг үзүүлбэрээ толилуулна.
Мөсөн талбайн шоу тоглолтыг хүлээн авч, зохион явуулж буй орны уран гулгагч үзүүлэн тоглолтыг нээдэг олон улсын жишгийн дагуу Монголын уран гулгагч шоуг нээх юм байна. Харин үзэгч, олон түмэнд сюрприз барих үүднээс түүний нэрийг нууцалж байгаа аж.
Оросын уран гулгалтын одууд оролцох тус шоу тоглолтыг Монголын БТСУХ болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулах юм. Тасалбарын үнэ 30-150 мянган төгрөгийн үнэтэй байх аж.