Цахим хөгжил, харилцаа холбооны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг шинэ журмыг баримтлан зохион байгуулав.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн.
Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тус яамны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгалуурлалтыг “Мэдээлэл технологийн үндэсний паркийн “Цахим ур чадвар олгох төв”-д нээлттэй зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтаар нийт 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд 10 оролцогчийг бүртгэж, 8 оролцогч сонгон шалгаруулалтад оролцлоо.