Аргын тооллын 2023 оны 5 дугаар сарын 11. Пүрэв /Бадрангуй/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг Улаан луу сарын шинийн 21, Бархасвадь /Бадрангуй/ гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин могой өдөр.
Өдрийн наран 05 цаг 20 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал чатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун хойш гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.