БНСУ-ын Жинжү хотноо хүндийн өргөлтийн Ази тивийн АШТ-ий 6 дахь өдөр /2023.05.10/ эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат М.Анхцэцэг огцмоор 108 кг, түлхэлттэйгээр 135 кг, нийт 243 кг өргөж, хүрэл медаль хүртлээ.
Түүний жинд алт, мөнгөн медалийн болзлыг Хятадын тамирчид хангасан юм.
Монголын баг тамирчдаас 64 кг жинд Г.Ануужин огцом, түлхэлттэй өргөлт болон нийлбэр дүнгээр 211 кг өргөсөн амжилтаар энэ удаагийн Ази тивийн АШТ-ээс 3 алтан медаль хүртсэн билээ.