Сонирхогчдын боксын "Ташкент-2023" ДАШТ-ий 63.5 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны боксчин Б.Усмоновтой тулалдаж 4:1-ээр ялж Дэлхийн аваргын төлөө тулалдахаар болов.
Армийн дэлхийн аварга Б.Чинзориг ням гарагт Узбекистаны тамирчин Руслан Абдуллаевтай 2023 оны Дэлхийн аваргын алтан медалийн төлөө тулалдана.
Харин ОУХМ Б.Мишээлт Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай хагас шигшээд тулалдаж шүүгчдийн саналаар ялагдал хүлээж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Монголын боксын түүхэнд 67 кг жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин боллоо.