Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын башё өнөөдөр Токио хотноо эхэлсэн бөгөөд Зуны тэмцээний 1 дэх өдрийн /2023.05.14/ барилдааны тоймыг та бүхэнд танилцуулж байна.
Миторюү М.Төрболд /М-16/ энэ өдөр Цүрүгишёо /М-15/-той барилдаж түүнд ёрикири мэхээр унаж башёг унаагаар эхлүүлэв.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/, Жүрёогоос дэвшин Макүүчид эргэн ирж байгаа Асанояама /М-14/-тай учраа таарч хүч үзэн түүнд ёрикири мэхээр уналаа. Харин Асанояма энэ башёг даваагаар эхлүүлж байна.
Дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-11/, өнөөдөр Дайшохо /М-11/-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 1 даваатай болоод байна.
Мэргэжлийн сумо бөхийн тэмцээний эхний өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Хокүтофүжи /М-7/тэй барилдаж ошидаши мэхээр унаснаар 1 унаатай боллоо.
Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн Такаясү /М-2/-тэй учраа таарч барилдах байсан өрсөлдөгч өнөө өглөөний бэлтгэл дээр бэртэл авсан тул башёг даваагаар эхлүүллээ. түүнийг мэхээр давснаар эхний даваагаа барилдалгүй авч байна.
Энэ өдөр Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мидорифүжи /М-1/-тэй таарч барилдан түүнийг катасүкаши мэхээр давснаар 1 даваатай боллоо.
Бэртлийн улмаас 4 башё өнжөөд байсан Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Шодайтай хүч үзэж сүкүинаге мэхээр хаяснаар башёгийн эхний даваагаа авлаа.