Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 29-ны Даваа /Саран/ гарагт болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
09.00 цагт Гаалийн ерөнхий газарт: “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар мэдээлж, хэлэлцүүлнэ. Утас: 9914-5985.
09.00 цагт “Ramada” зочид буудалд: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт болно.
09.00 цагт АТГ-ын үүдэнд: иргэн Д.Отгонтуяа АТГ-т шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт ЦХХХЯ: Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сан зэрэг 6 тусгай сангийн талаар мэдээлэл өгнө.
10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд: "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 91190988
11:00 цагт ШЕЗ-ийн байранд: "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хурлаар “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын талаар, "Нүүрс"-ний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар мэдээлнэ. Утас: 98980404
11.00 цагт Япон улсын ЭСЯ-нд: “Монгол-Японы соёлын харилцаа" сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.
11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт: Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9999-7810, 9979-5099.