Тажикстан улсын нийслэлд болох ОУЖБХ-ны ээлжит цуврал “Душанбе Гран при-2023” тэмцээн ирэх сарын 2-4-нд болно.
Жүдо бөхийн энэ удаагийн цуврал тэмцээнд 42 орны 313 бөх оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Гран при тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд алтан медалийн эзэн 3000 ам доллар /тамирчинд 2400, дасгалжуулагчид 600/, мөнгөн медаль 2000 ам.доллар /тамирчинд 1600, дасгалжуулагчид 400/, хүрэл медаль 1000 ам.доллар /тамирчинд 800, дасгалжуулагчид 200/ хүртэх юм байна.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй
60 кг – Б.Цогт-Очир, К.Ёолк
66 кг – Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд
73 кг – О.Уранбаяр, А.Өсөхжаргал
81 кг - Г.Болор-Очир
100 кг – Б.Гончигсүрэн
Эмэгтэй
48 кг – Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
57 кг – О.Оюунчимэг
63 кг – Д.Есүй, М.Ичинхорлоо
70 кг – Б.Баасанжаргал, С.Лхагвадулам
78 кг – О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78 кг - А.Адъяасүрэн, Д.Номинзул