Спортын сэтгүүлч болох дур сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулах, спортын сэтгүүл зүйг хөгжүүлэх, “Ханжоу 2022” Азийн наадмыг залуу сэтгүүлчдээр дамжуулан орон даяар сурталчлах зорилго бүхий цаашлаад "Ханжоу 2022" Азийн XIX наадамд урилгаар оролцон Азийн 45 оронд сурталчилгаа хийх, Азийн топ шилдэг тамирчидтай биечлэн уулзаж, спортын халуун цэгээс сурвалжилга хийх түүхэн боломжийг залуучууд Та бүхэнд санал болгож байна.
Нэр дэвшигчид доорх удирдамжтай сайтар танилцан, холбогдох мэдээллийг 2023 оны зургадугаар сарын 15-ны дотор МҮОХ-ны [email protected] хаягаар ирүүлнэ үү.