Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд 7 хоног бүрийн Баасан гарагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллахаар болсон.
Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.02) Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн нар 11-11 төвд ажиллалаа.
“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой ажиллаж байна.
Өнөөдөр 08:30-12:30 цагийн байдлаар утсаар нийт 13 санал гомдол, биечилж 13 иргэнтэй уулзаж, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч ажиллалаа.