МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох "Үндэсний Хоёрдугаар Лиг"-ийн тэмцээн 2022 оны 09-р сарын 17-ноос үргэлжилж 2023 оны 06-сарын 05-ны өдөр буюу даваа гарагт хаалтаа хийлээ.
Тус хаалтын ёслолд МХБХ-ны ТЗБХэлтсийн дарга С.Жаргал оролцож шагнал байруудад шалгарсан багуудад шагнал гардууллаа.
Шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны “A” ангиллын шүүгч Б.Мөнх-Оргил тодорч, шилдэг хаалгачаар "Хантерс" клубийн Э.Мөнх-Эрдэнэ, хамгаалагчаар "Хантерс" клубийн Б.Мөнх-Эрдэнэ, хагас хамгаалагч "Капитрон" клубийн М.Энх-Од, 18 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан мэргэн буучаар "Хантерс" клубийн М.Бямбасүрэн нар шилдгүүдээр тодорсон юм.
Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн А.Төвшинтөгс дасгалжуулагчтай “Капитрон” клуб хүртэж, Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клуб г мөнгөн медалийн эзэд болж "Үндэсний нэгдүгээр лиг"-ийн эрхийн төлөө плэй-оффийн тоглолт хийх бол аваргын алтан медаль цомын эздээр 18 тоглолтод хожигдолгүйгээр “Хантерс” клуб аваргын цомоо өргөж мөн 2023-2024 оны "Үндэсний нэгдүгээр лиг"-т тоглох эрхийг авлаа.