Нийслэлийн ерөнхий боловсролын 52-р сургуулийн 9г ангийн сурагчид өнөөдөр МҮОХ-нд зочилж, Олимпын музей үзэж сонирхлоо.
Сурагчид энэ үеэр Монголын болон олон улсын олимпын хөдөлгөөний ховор үзмэрүүдтэй танилцаж, спорт, олимпизмын сэдэвтэй асуулт хариултаар хоорондоо өрсөлдөв.
“9г бол спортын авьяастай анги гэдгээрээ онцлогтой. Төгсөлтийн баярынх нь өмнө спортоор хичээллэдэг энэ хөөрхөн хүүхдүүдээ урамшуулах зорилгоор МҮОХ-той хамтран Олимпын музей үзэх аялал хийж байна” хэмээн анги удирдсан багш М.Отгонцэцэг хэлсэн юм.
МҮОХ-ны Олимпын музей ажлын цагаар оюутан, сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж байна.