Иргэдийн амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн энэ үед их халуун өдрүүд үргэлжилж байна. Иймээс та бүхэн аялж зугаалахдаа хэт халуунд наршихаас сэргийлэх, гол, нуурын эргээс хол зайд байрлаж амрахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх, автомашинаар гол гатлахдаа баталгаат зам, гүүр гарам ашиглаж болзошгүй үер, усны аюулаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.