Монгол Улсын шигшээ баг "Hero Intercontinental Cup" тэмцээний 2 дахь тоглолтод Ливан улсын шигшээ багтай өрсөлдөж 0:0-ээр тэнцсэнээр тус тэмцээнээс эхний оноогоо авч чадлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны чансаанд Монголын шигшээ багаас 84 байраар илүү Ливан улсын шигшээ багтай ийнхүү тэнцлээ. Энэ удаагийн тоглолтын шилдэг тоглогчоор Б.Амгаланбат шалгарлаа.
"Hero Intercontinental Cup" тэмцээнд өнөөдрийн байдлаар Энэтхэгийн баг 6 оноотой тэргүүлж байгаа бол Ливан 4, Монгол 1, Вануату 0 оноотой байна. Монголын шигшээ баг тус тэмцээний 3 дахь тоглолтоо 6 дугаар сарын 15-нд Вануатугийн шишээ багтай хийнэ.