ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны 6 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэ хүрээнд Б.Чойжилсүрэн сайд ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуанов, Эрчим хүчний сайд Н.Г.Шульгинов, “НК “Роснефть” НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, “Газпромбанкны” ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус, “Интер РАО-Экспорт” ХХК-ийн Ерөнхий захирал М.Е.Сергеев нартай тус тус уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Мөн төлөөлөгчид чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон эрчим хүчний салбар хуралдаанд тус тус оролцсон байна.