Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 26-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын зөвлөлдөх уулзалтаар эхэлнэ.
09.00 цагт “Туушин” зочид буудалд: “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганаар хүний эрүүл мэндэд агаар, орчин, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэнэ: Утас: 9961-7156, 8911-9482.
09.00 цагт “Кемпинский” зочид буудалд: "Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь" үндэсний семинар болно. Утас:8911-9482.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлгүүд болон Ажлын хэсэг, түр хороод хуралдана.
10.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Зуун мэдээ” сонины мэдээллийн төвд: Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа удирдлагуудад хариуцлага тооцуулах талаар уг хотхоныг барьж байгаа үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлнэ.
11.40 цагт “Зуун мэдээ” сонины мэдээллийн төвд: УИХ дахь АН-ын бүлэг тус намыг төлөөлөх эрхгүй талаар “Эрх чөлөө” төвөөс мэдээлнэ.
11.40 цагт Монголын уран зургийн галерейд: Дэлхийн Уугуул иргэдийн Оюун санааны өвлөн уламжлагчдын холбооноос (WUISP) зохион байгуулж буй "ГАРВАЛЬ" олон улсын үзэсгэлэн үргэлжилнэ. 7-р сарын 2 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Буриад, Киргиз, Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.