Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр Баянхонгор аймгийн спорт хорооны зааланд өнөөдөр эхэллээ.
Эхний өдөр хөвгүүдийн 50 кг, 55 кг, 60 кг, 66 кг, охидын 40 кг, 44 кг, 48 кг, 52 кг-ын жингийн барилдаан болж байна. Нийслэлийн 6 дүүрэг, 17 аймгийн 185 тамирчин хоёр өдрийн турш хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Д.Тайван ажиллаж байгаа бол олон улсын шүүгч М.Золжаргал, олон улсын шүүгч Х.Санжсүрэн, улсын шүүгч арав, нийт 15 шүүгч дэнсэлж байна.