Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
08.30 цагт МУИС-ийн I байранд: Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс “ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” олон улсын бага хурлыг зохион байгуулж байна Утас: 9710-1077
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны сүлжээнд холбох нь” сэдвээр 3 дахь өдрөө үргэлжилнэ.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо хуралдана.
11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр "ХОРШООЛОГЧДЫН ӨДӨР"-өөр 3 дахь өдрөө үргэлжилнэ.
11.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, Шүүх шинжилгээний алба хаагчид тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардан мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Хуульч өмгөөлөгчид, Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэн нийтийн эрхийг зөрчиж буй фактууд дээр ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Монгол Улсад Дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд:
12.00 цагт: Үзэл бодлоо илэрхийлэх хуульчдын нэгдсэн сүлжээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.
13.00 цагт: Тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын Ахмадын холбоо, ахмадын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.