Иргэний нисэхийн үндэсний төвийн 2023 оны нэгдүгээр хагас жилийн удирдлагын дүн шинжилгээний хурал маргааш буюу 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хурлын танхимд болно.
ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх, “Ерөнхий заавар”-ын хэрэгжилтийг хангуулах, байгууллагын стратеги үйл ажиллагааны болон 2023 оны үндсэн үйл ажиллагааны явцыг хэлэлцэн, дүн шинжилгээ хийх, цаашдын төлөвлөлтийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй тус хурал цахимаар давхар явагдах тул ИНҮТ-ийн нийт ажилтнууд та бүхэн идэвхтэй оролцоорой.
Дүн шинжилгээний хурлын нэгдүгээр үе шат 06 дугаар сарын 29-ний өдөр 10:00-16:00 цагийн хооронд явагдах бөгөөд ИНҮТ-ийн газар, албадын дарга нар 2023 оны хагас жилийн байдлаар ажлын тайлангаа танилцуулна. Хоёрдугаар үе шат 06 дугаар сарын 30-ны өдөр 10:00-13:00 цагийн хооронд явагдах бөгөөд ИНҮТ-ийн дарга 2023 оны эхний хагас жилийн Аюулгүй байдлын нэгдсэн тайлан болон ИНҮТ-ийн стратеги үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт (KPIs)-ийн үр дүнг танилцуулж, дүн шинжилгээ хийх юм.
Эх сурвалж: ИНЕГ