Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын волейболын тэмцээн таван өдрийн турш өрсөлдөж өнөөдөр шилдгүүдээ тодруулан өндөрлөв.
Хөвгүүдийн ангилалд Баянгол дүүргийн баг алтан медалийн эзэн боллоо. Тэд шигшээ тоглолтод Дундговь аймгийн багийг 2:0-ээр хожиж түрүүлсэн. Харин хүрэл медалийг Өмнөговь аймгийн багийг 0:2-оор буулган авсан Завханы хөвгүүд хүртэв.