Тайланд улсын Бангкок хотноо Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 42 дахь удаагийн Ерөнхий ассамблей эхэлсэн бөгөөд гишүүн 45 орны Үндэсний олимпын хороодоос 44 ҮОХ саналын эрхтэй энэхүү хуралдаа оролцож байна.
Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн Ерөнхийлөгчийг сонгох, АОЗ-ийн Удирдах зөвлөл болон Байнгын хороодын дарга нарыг сонгох чухал сонгууль болох юм.
Мөн 2025 онд Азийн өвлийн наадмыг зохион байгуулахаар нэр дэвшиж буй БНХАУ-ын Харбин хотын танилцуулга, "Ханжоу 2022" Азийн наадам, "Бангкок-Чонбури 2022" Азийн танхимын болон тулааны спортын наадам, "Айчи-Нагоя 2026" Азийн наадмуудын Зохион байгуулах хорооны мэдээллүүдийг тус тус хүлээн авах болно.
Ерөнхий ассамблейд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа нар оролцож байна.