Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 12-ны буюу Нагоя башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 2 унаатай яваа 73 дахь Их Аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Шодай /М-2/-тай таарч барилдах байсан бэртэл сэпэрсэн учраас башёг өнжихөөр болжээ.
Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн башёгийн өмнөхөн нуруундаа гэмтэл авч энэ башёг өнжөөд байсан ч 4 дэх өдөр дэвжээнд гарч барилдахаар болж Комүсүби Котоновака-тай хүч үзэж, түүнийг окуридаши мэхээр давж, Озэки цолныхоо анхныхаа давааг авлаа.
Харин Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Митакэүми /М-2/ учраа таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр давснаар башёг 3 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна.
Нагоя башёгийн эхний өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-11/, Хирадоүми /М-5/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 2 унаа, 2 даваатай боллоо.
Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Нишикифүжи /М-8/-тэй таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр хаяснаар башёг 1 унаа, 3 даваатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Котоеко /М-13/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Такарафүжи /М-15/-та-эй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай болоод байна.