Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 15-ны буюу Нагоя башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн, Митакэүми /М-2/-тай таарч барилдан, түүнд ошидаши мэхээр ойчиж 2 даваа /2-3-2/ 3 унаатай болоод байна.
Харин Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Асанояама /М-4/учраа таарч барилдан, түүнийг уватэнаге мэхээр давснаар башёг 6 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Нагоя башёгийн 7 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, нутгийн дүү Хокүсэйхо А.Даваанинж /М-6/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болоод байгаа бол Хокүсэйхо 3 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Миёогирюү /М-10/-тэй хүч үзэж түүнийг катасүкаши мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Котоеко /М-11/-тай таарч барилдан түүнд окүридаши мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Нагоя башёг тэргүүлж яваа Нишикиги /М-1/ энэ өдөр Комүсүби Котоновака-д ёрикири мэхээр унаснаар 1 унаа 6 даваатай болж тэргүүллээ алдлаа.