Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 17-ны буюу Нагоя башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн, Мэйсей /М-3/-тэй таарч барилдан, түүнийг цүкиотоши мэхээр хаяж 3 даваа 4 унаатай /3-4-2/ болоод байна.
Харин Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Хирадоүми /М-5/-тэй учраа таарч барилдан, түүнийг какэнаге мэхээр давснаар 8 даваа, 1 унаатай энэ башёг үргэлжлүүлж байна.
Нагоя башёгийн 7 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Кинбозан/М-10/-тай учраа тааран хүч үзэж, түүнд ошидаши мэхээр унаж 6 даваа, 3 унаатай боллоо.
Харин энэ өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-6/, Таканошо /М-9/-той таарч барилдан түүнд окүридаши мэхээр унаснаар 4 даваа, 5 унаатай болоод байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Аойяама /М-17/-тай хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, Хакүохо /М-17/-той энэ өдөр таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тэмцээний 9 дэх өдрийн барилдааны дараах байдлаар Хошёорюү, Нишикиги, Хокүтофүжи нар 8 даваа, 1 унаатай Нагоя башёг тэргүүлж явна.