Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчдын дотоодын чансааг нэгтгэн, сорилго барилдаанд оролцох жин тус бүрийн эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчдын нэрсийг гаргалаа.
Сонгон шалгаруулах журмын хүрээнд Улсын аварга болсон бөх Дэлхийн чансааны эхний 4-т эрэмблэгдсэн тохиолдолд тус жинд сорилго барилдаан явагдахгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 65, 125 кг жингийн улсын аварга бөхчүүд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шууд оролцоно. Улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль авсан бөхөд ялагдаж жиндээ 5 дугаар байр эзлэсэн бөхийг чансааны 5 дахь бөхөөр сонгосон болно.