Дэлхийн Цомын АШТ-ий эхний өрөгт Монгол Улсын шигшээ багийн таэмирчин ОУИМ Б.Мөнгөнтуул, БНХАУ-ын шатарчин 2188 чансаатай Юуан Юе -г амлан авч, сонгодог тавилд 2 удаа тэнцсэнээр тай-брейк шат руу шилжиж рапид төрөлд 1,5 : 0,5-аар ялалт байгуулж чадлаа.
Ингэснээр дараагийн шат руу тоглох эрхээ авч байна. 2-р өрөгт Гүрж улсын шилдэг шатарчдын нэг 2441 чансаатай эрэгтэй ОУМ, эмэгтэй Их мастер Жавахишвили Лела -тай оноолт таарч өрсөлдөхөөр боллоо.
Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд хожих боломж өндөр байгаа гэж шатар сонирхогчид үзэж байна. Та бүхэн 2-р тойрогт үлдээд байгаа Т.Мөнхзул болон Б.Мөнгөнтуул их мастеруудаа дэмжихийг Монголын шатрын холбооноос уриалж байна.