Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг 2023.08.08нд АНУ-н Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын цэвэр усны баруун эх үүсвэрийн ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл"-ийн БУА-н явцтай биечлэн танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөн ажиллав.
Ажлын хэсэг Их наяд хөгжил ХХК. ДСЦТС-ХК, Смарткрафт ХХК, Энх-Өглөө ХХК, Монхас ХХК, зэрэг компаниудын барилга угсралтын ажлуудтай газар дээр нь танилцаж ажлыг эрчимжүүлэх төслийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай асуудлуудаар гүйцэтгэгч компаниудад үүрэг даалгавар өглөө.