Улаанбаатар хотноо "Степпа арена"-д явагдаж байгаа Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр /2023.08.17/ тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг жинд хүч үзэж байгаа залуу тамирчин С.Мөнх-Оргил эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Си Ли Ху-тай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүч үзэж байгаа залуу тамирчин Н.Ундрахбаяр эхний тойрогт БНХАУ-ЫН тамирчин Сюү Хонг Ли-тэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр эхний ялалтаа авлаа.
Эмэгтэйчүүдийн 52 кг жинд барилдсан манай улсын тамирчин Т.Ариунзаяа эхний тойрогт Япон улсын тамирчин Курата Канаетай барилдаж ялагдлаа. Одоо манай тамирчин дагах барилдаан хийнэ.