![]()
"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин Т.Ариунзаяа хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Баек Жи Хо-той барилдаж өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эзэн боллоо.
