“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд монголчууд алт, хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд өнөөдөр 5х5 сагсан бөмбөгийн тоглолтууд UG Arena-д эхэлнэ.
Тодруулбал, 15.00 цагаас Монгол, Тайванийн эрэгтэй багууд, 17.00 цагаас Монголын эмэгтэй шигшээ Хонконгийн баг, 19.00 цагаас Хонконг, Макаогийн эрэгтэй багууд анхны тоглолтоо хийнэ.