Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч долоо хоногт нийт 121 иргэн хандсанаас 115 утсанд 108, чатботод 7, и баримт апликейшнд2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирүүллээ.
Эдгээрээс 93 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 23 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 5 иргэний 4.700.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 48, харилцаа холбоо 20, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 5, шатахуун 1, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 4, банк, санхүү, даатгал 5, барилга 2, боловсрол 4, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 3, контор 9, НӨАТ 1, СӨХ 3, түрээс 1, тасалбартай холбоотой 2, бусад асуудлаар 14 иргэн хандсан байна.