Монгголын ширээний теннисний Үндэсний шигшээ багийн тамирчид болон залуу тамирчид БНСУ-ын Пенчань хотод Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр УБ хотоос хилийн чанадыг зорив.
Манай тамирчид тэмцээний дараа тус улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаад улмаар тэндээсээ БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн 19 дүгээр наадамд оролцох юм байна. Эдгээр олон улсын тэмцээн болон бэлтгэлийн зардалд дэмжлэг үзүүлсэн БТСУХ болон эцэг эхчүүддээ баг тамирчид талархалаа илэрхийллээ.