Монголын шигшээ баг БНХАУ-ын Чиндао хотод 9 дүгээр сарын 01-08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Хойд Марианы Аралын шигшээ багийг хожсон билээ.
Харин өнөөдөр дараагийн тоглолтоо Азийн хүчирхэг багуудын нэг БНСУ-ын шигшээ багтай хийж 6-0 харьцаатай хожигдол хүлээлээ. Манай шигшээ баг дараагийн тоглолт маргааш буюу 9 дүгээр сарын 03-ны 15.00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай хийнэ.
Тоглолтын хуваарь:
09/03-наас 15.00 цагаас Монгол - БНХАУ
09/05-наас 15.00 цагаас Монгол - Макао