Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд сурвалжлах хэвлэл мэдээллийн багийн төлөөллийг МҮОХ-ны гадна байрлах Хүндэтгэлийн гэрт хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал, хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ үеэр МССХ -ны Ерөнхийлөгч Ц.Цагаанбаатар: “Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадмыг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 36 гишүүнтэй баг сурвалжлах болсныг онцолж, сэтгүүлчдийн багийн ахлагчаар соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллах болсныг танилцууллаа.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг спорт, олимпизм, баг тамирчдаа дэмжин МҮОХ-той тогтмол хамтран ажилладаг МССХ болон хэвлэл мэдээллийн хамт олонд талархал илэрхийлж, Азийн наадам болон энэ удаагийн наадамд хүч, хурд, ур ур чадвараа сорин өрсөлдөж байгаа Монголын баг тамирчдын амжилтын талаар тухай бүрд сурвалжлан монголчуудаа мэдээлэх ажилд нь амжилт хүслээ.