Унгар улсад болж буй спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нар нь харайлтын шигшээ тэмцээнд амжилтаа ахиулж 4 дүгээр байрт шалгарлаа.
Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буйгаас манай тамирчдын хувьд харайлтын төрөлд 33 тамирчинтай өрсөлдсөнөөс Д.Энхтүвшин 4 дүгээр байр, Э.Өсөхбаяр 5 дугаар байр тус тус эзэллээ.
Шигшээ тэмцээнд шалгарч амжилттай өрсөлдсөн дасгалжуулагч багш Д.Оюунтуяа, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин, Э.Өсөхбаяр нарт баяр хүргэж, дараагийн тэмцээнд нь өнөөдөр амжилт гаргахыг Монголын спорт сонирхогчид хүсэж байна.