"Ханжоу - 2022" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн өнөөдөр "HZ Gymnasium" ордонд 2 дахь өдрөө үргэжилж байгаа бөгөөд Монголын баг тамирчдаас /16.30/ эрэгтэйчүүдийн 71 кг жинд ОУХМ Б.Төгөлдөр, Афганистаны тамирчин Нуурстани Мохаммад Хайбартай тулалдаж эхний ялалтаа авлаа.
Тэрбээр, Афганы боксчинг эхний 2 раунд илүүрхэн /10:09, 10:09, 10:09, 10:09, 10:09,/ , /10:08,10:09, 10:09, 10:08, 10:09,/ хожиж, улмаар 3 дугаар үед өрсөлдөгч нь гэмтэл авсан учир тоглолтыг зогсоож манай тамирчинд ялалтыг өгөв.
Манай багийн дараагийн тулааныг 20 цаг 30 минутаас эрэгтэйчүүдийн 51 кг жинд ОУХМ О.Өнөболд, Казахстаны тамирчин Бибоссинов Сакентай хийх юм.