Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 3 дахь өдрийн 14 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид 40 алт, 21 мөнгө, 9 хүрэл мeдаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж байна.
Хятадын шигшээ багийн араас БНСУ 11 алт, 10 мөнгө, 15 хүрэл, Япон 5 алт, 14 мөнгө, 12 хүрэл, Узбекистан 4 алт, 5 мөнгө, 6 хүрэл, Хонконгийн шигшээ 3 алт, 4 мөнгө, 7 хүрэлтэй 2-5 дугаар байрт жагсаж байна.
Харин Монголын баг тамирчид 10 метрийн хийн урт бууны багийн 1 хүрэл мeдаль, жүдо бөхөөр 1 мөнгө, 1 хүрэл медальтай 13 дугаар байрыг эзэлж байна.