Ханжоу хот /burged61.mn/ “Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадмын сүүлийн өдрүүд буюу 10 дугаар сарын 5-7-нд спортын гимнастикийн тэмцээнүүд зохион байгуулагдана.
Энэ удаагийн Азийн наадамд спортын гимнастик, трамполин, уран сайхны гимнастик гэсэн 3 төрлөөр шилдгүүдээ тодруулна. Монгол Улсаас спортын мастер Б.Болормаа дасгалжуулагчтай СМ З.Анхтамир, СМ Э.Лхагвацэцэг, СМ Н.Анужин, СМ Г.Гүнчинмаа нар уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрөлд оролцох юм байна. Мөн Олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа Азийн наадмын тус тэмцээнийг дэнслэн шүүгчээр ажиллана.