"Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 4 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын баг тамирчдаас 3 тамирчин рингэнд гарч тулалдлаа.
Энэ өдрийн манай тамирчдын сүүлийн тулаан орой 20 цаг 45 минутад болж 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг /32 настай/, энэ оны Дэлхийн аварга Узбекистан улсын залуу тамирчин /20 настай/ Абдуллаев Руслан /ABDULLAEV Ruslan/-тай даагаа нэхсэн ширүүн тулаан хийж ялалт байгууллаа.
Тэрбээр Узбекистаны залуу дэлхийн аваргыг эхний 2 раунд илэрхий давуу байж ялснаар сүүлийн раунд манай тамирчинг тоолуулсан ч илүү давамгай байсан учраас шүүгчдийн саналаар 5:0-ээр хожлоо.