Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 28-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08.10-10.00 цагт “Интерном”-ын кафед: “Тогтвортой хөгжлийн боловсролын чиг хандлага, шинэчлэл” сэдэвт сэтгүүлчдийн цуврал сургалт болно
10.00-18.00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Стандарт, хэмжил зүйн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг зохион байгуулна.
10.00-13.00 цагт: АТГ-ын олон нийтийн хурлын танхимд: Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулсан хэлэлцүүлгийг “Глоб Интерншнл” төв, Mongolian National Commission for UNESCO, АТГ хамтран зохион байгуулна.
11.00 цагт Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368
11.30 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төв”-д: Орон сууц захиалсан иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирч байгаа талаар “САЙН” нам болон Орон сууц захиалагч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
Өнөөдөр “Мишээл Экспо” төвд: "Улаанбаатар Түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. МҮХАҮТ, НЗДТГ, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд ОХУ, Беларусь, БНХАУ-ын ААН-үүдийн төлөөлөл оролцож байна.
“Монгол-Хятадын найрамдлын өдрүүд" Улаанбаатар хот болон Дорнод, Архангай аймагт үргэлжилж байна.