"Ханжоу - 2022" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн өнөөдөр "HZ Gymnasium" ордонд 5 дахь өдрөө үргэжилж байгаа бөгөөд Монголын баг тамирчдаас энэ өдрийн 2 дахь тулааныг /19.30/ эмэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Т.Номин-Эрдэнэ, Япон тамирчин Тагүчи Аяака /TAGUCHI Ayaka/-тай учраа тааран тулалдаж, өрсөлдөгчөө яллаа.
Йорданы нийслэл Амман хотноо болсон Ази тивийн 2022 оны АШТ-ий мөнгөн медальт /20 настай/ Төгсжаргалын Номин-Эрдэнэ, Японы тамирчин Т.Аяака /27 настай/-г 5:0 илүүрхэн хожиж эхний ялалтаа авлаа.