Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 6 дахь өдрийн 18 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид 90 алт, 51 мөнгө, 26 хүрэл, нийт 167 мeдаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж байна.
Хятадын шигшээ багийн араас БНСУ 24 алт, 23 мөнгө, 39 хүрэл, Япон 18 алт, 30 мөнгө, 30 хүрэл, Гонконгийн шигшээ баг 5 алт, 2 мөнгө, 15 хүрэл, Узбекистан 6 алт, 10 мөнгө, 15 хүрэлтэй 2-5 дугаар байрт жагсаж байна.
Харин Монголын баг тамирчид өчигдөр медаль нэмэгдээгүй учраас байр ухарч 16 дугаар байрыг эзэлж байна. Нийт 7 медальтай байгаа бөгөөд 10 метрийн хийн урт бууны төрөлд багийн 1 хүрэл мeдаль хүртсэн бол жүдо бөхөөр 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байгаа.