Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулархаг нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 01-05 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10 дугаар сарын 1-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Өдөртөө дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.