"Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 7 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр Монголын 1 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчин рингэнд гарч тулалдах юм.
Манай тамирчдын энэ өдрийн эхний тоглолт эмэгтэйчүүдийн 75 кг жинд /14.30 минут/ ОУХМ Э.Эрдэнэтуяа /27 настай/, Тайландын улсын /21 настай/ тамирчин Манеекон Байсон/ Maneekon Baison/-той хүчээ сорьж 5:0-ээр ялагдлаа.
Дараагийн тулаан эрэгтэйчүүдийн 71 кг жинд ОУХМ Төгөлдөр, Туркменистаны тамирчин Нурмухаммедов Баярамдурды /NURMUHAMMEDOV Bayramdurdy/-тай хүч үзэж ялагдлаа.