Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2023 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 02-06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.