Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 9 дэх өдөр Монголын баг тамирчдын ямар спортыг төрлөөр өрсөлдөх талаар тоглолтын хуваарийг та бүхэнд толилуулж байна.
Өнөөдөр "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 8 дахь өдрөө үргэлжилж, өдрийн 14.00 цагаас эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн, БНХАУ-ын тамирчин, дэлхийн аварга Ву Юү /Wu Yu/-тэй, 15.15-аас эмэгтэйчүүдийн 66 кг жинд М.Цэцэгдарь, Казахстаны тамирчин Богданова Наталия-тай, орой 19.45-аас эмэгтэйчүүдийн 57 кг жинд М.Намуун Казахстаны тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Ибрагимова Карина-тай, 20.00 цагаас эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, БНХАУ-ын тамирчин, 2016 оны дэлхийн аварга, 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт, 32 настай Ян Вэнлу/Yang Wenlu/-тай, 21.00 цагаас эрэгтэйчүүдийн 63,5 кг жинд Б.Чинзориг, Казахстаны тамирчин З.Ертуган /ZEINULLINOV Yertugan/-тай тус тус тулалдана.
Энэ өдөр Ханжоу хотын Е sports Centre FOP Area-д Е спортын DOTA2-оор Монголын баг, Киргизстаны шигшээ багтай /хагас шигшээ/ тулаан хийнэ.
Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсанбөмбөгийн баг энэ өдрийн 16 цаг 25 минутаас DQ Basketball Court талбайд Хятадын Тайванийн эсрэг /хагас шигшээ/ тоглоно. Харин эрэгтэйчүүд 16 цаг 50 минутаас DQ Basketball Court талбайд Катарын шигшээ багтай /хагас шигшээ/ халз тоглоно.
Мөн энэ өдөр Ханжоу хотын HOC Gymnasium ордонд 20.00 цагаас 5х5 сагсанбөмбөгийн Монголын эмэгтэй баг, Индонезийн шигшээ багийн эсрэг тоглоно.
Өнөөдөр XSL Gymnasium KUR Gilam танхимд кураш бөхөөр эрэгтэйчүүдийн 81 кг жинд Монголын тамирчин Хадбаатарын Дашзэгвэ, эмэгтэйчүүдийн 70 кг жинд Монголын тамирчин Цогт-Очирын Батцэцэг нар барилдана.