Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 8 дахь өдрийн тоглолт үргэлжилж орой 20.00 цагаас эмэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Т.Номин-Эрдэнэ, Хятадын тамирчин, ДАШТ-ийн аварга БНХАУ-ын тамирчин, 2016 оны дэлхийн аварга, 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт, 32 настай Ян Вэнлу/Yang Wenlu/-тай, хүч үзэж хожигдлоо.
Манай тамирчин Т.Номин-Эрдэнэ /20 настай/ , Ян Вэнлу-д 5:0 /30-26, 30-26, 30-27, 30-27, 30-27/-ээр ялагдал хүлээж тэмцээнээ дуусгалаа.
Гэрэл зургийг Ч.Ганбат /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/