БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны пара спортын IV наадам өчигдөр тав дахь өдрөө өрнөж тус наадмын суугаа волейболын тэмцээнд дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нарын удирдлага дор оролцож буй Монголын эмэгтэй баг Тайландын багт (15:25, 15:25, 20:25) хожигдлоо.
Тэд лхагва гарагт БНСУ-ын хүчирхэг багийг 3:1-ээр буулган авсан бөгөөд өнөөдөр сүүлчийн тоглолтоо талбайн эзэн БНХАУ-ын багтай хийнэ. Хэрэв ялбал 4 дүгээр байрт орох бол ялагдвал 5 дугаар байр эзлэх юм.
Монголын баг Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор, Ц.Туяа, Ч.Наранцэцэг, Х.Ганцэцэг, С.Төмөрсүх, Д.Лхагважав нарын бүрэлдэхүүнтэй тоглож байна.